Монгол Улс болон Лаос Улсын эмнэлгийн мэс засал, яаралтай тусламжийн өнөөгийн байдал

Mongolian

pdf (1MB)

Download

Монгол Улс болон Лаос Улсын эмнэлгийн мэс засал, яаралтай тусламжийн өнөөгийн байдал

October 25, 2017

Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн орнууд 2015 оноос Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Дэлхийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ба Америкийн олон улсын хөгжлийн агентлаг зэрэг олон улсын хэд хэдэн байгууллагууд дэлхий дахинаа “Эрүүл мэндийн төгөлдөр тусламжийг хүн бүрт” хэмээх даяаршлын бодлогын хэрэгжилтийг хянах 100 үзүүлэлтийг тодорхойлон тогтоосон. Дэлхий даяар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртээх, Мянганы хөгжлийн зорилтуудыг биелүүлэх хүрээнээс цаашид шатлан өргөжүүлж, ТХЗ-ыг хэрэгжүүлэхэд гол анхаарлаа хандуулан эрүүл мэндийн илүү найдвартай, чанартай тогтолцоог бүтээн байгуулахад анхаарч, уг зорилтуудад хүрэхийн тулд дэлхий дахинаа хэрэгжүүлэх стратегийг боловсруулах зорилт тулгарсан.

Мэс заслын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх болон цаг алдалгүй шуурхай, найдвартай эмчлэх нь тухайн улсын хүн амын эрүүл мэндийн бодлого болон хэрэгжүүлэлтийн амин чухал салшгүй хэсэг бөгөөд эрүүл мэндийн тогтолцооны бат бөх суурь бөгөөд дэлхийн хүн амд эрүүл мэндийн чанартай, шуурхай тусламжийг хүртээх бодлогын хүрээнд яаралтай тусламж, мэс засал болон мэдээгүйжүүлэг зэрэг чухал салбаруудыг хөгжүүлэн сайжруулж, хүртээмжтэй болгох чиглэлээр зохих шийдвэрийг гарган хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Regions and Countries
Topics