Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллагын хүрээнд сонгуулийн маргааныг шийдвэрлэх нь: Сонгуулийн маргааныг хянах нэгдсэн системийг бий болгох чиглэлээр

Mongolian

pdf (1MB)

Download

Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллагын хүрээнд сонгуулийн маргааныг шийдвэрлэх нь: Сонгуулийн маргааныг хянах нэгдсэн системийг бий болгох чиглэлээр

February 9, 2000

Сүүлийн жилүүдэд олон улсын хамтын нийгэмлэг нь сонгуулийн маргаанд нэлээд анхаарал хандуулах болсон. Олон улс оронд сонгуулийн тухай гомдол санал болон тэдгээрийг шийдэх дүрэм журмыг тойрсон улс төрийн маргаан, үл итгэлцэл нэлээд олонтаа гарч байгаа нь ийнхүү анхаарал хандуулахад хүргэж байна. Хууль шүүхийн тогтолцоо болон сонгуулийн байгууллагууд нь хоорондоо уялдаа холбоо сул байхын зэрэгцээ, дотоодын хууль тогтоомж нь зөрчилтэй, хуулийн цоорхой их байдаг нь хоёрдмол (зэрэгцээ хоёр салаалсан) давж заалдах үйл явц үүсч бий болох, цаг хугацааны хувьд ойлгомжгүй байдал гарах, гомдол саналыг давхардуулж олон газарт гаргах, хууль зөрчсөн үйлдэлд тодорхой ял шийтгэл ногдуулах заалт байхгүй, хууль сахиулахад ярвигтай зэрэг олон саад бэрхшээл тулгардаг байна. Эдгээр бэрхшээлтэй асуудлын ноцтой нэг илрэл нь санал өгснөөс хойш маш олон гомдол санал ирдэг ч шийдэгдэхгүй үлдэх нь элбэг тохиолддог.

Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллагын Ардчилал, хүний эрхийн алба (OSCE/ODIHR)-наас 1998 онд хэрэгжүүлж эхэлсэн Олон улсын сонгуулийн стандартын хөтөлбөрийн үр дүнд тулгуурлан энэхүү тайланг бэлтгэв. Тус хөтөлбөрийн зорилго нь сонгуулийн маргааныг шийдэх тэргүүн туршлагыг бүрдүүлэхэд чиглэсэн болно. Тус хөтөлбөрийг Украйн, Казакстан, Киргиз зэрэг улсуудад зөвхөн хэрэгжүүлсэн боловч хөтөлбөрийн үр дүнд боловсруулсан хяналт шинжилгээний стандарт арга зүйн бүтэц загварыг аль ч улс оронд улс төр, хууль эрх зүй, шүүхийн тогтолцооноос үл хамааран ашиглах боломжтой. Энэхүү арга зүйг Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллагын Ардчилал, хүний эрхийн алба (OSCE/ODIHR)-ны томилсон сонгууль ажиглах багийн стандарт форматад тулгуурлан боловсруулав.