ХУУЛЬ БОЛОВСРУУЛАХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦООГ ХАНГАХ, ИРГЭД, БАЙГУУЛЛАГА, ОЛОН НИЙТИЙН САНАЛ АВАХ ПРАКТИКИЙН СУДАЛГАА

Mongolian

pdf (1MB)

Download

ХУУЛЬ БОЛОВСРУУЛАХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦООГ ХАНГАХ, ИРГЭД, БАЙГУУЛЛАГА, ОЛОН НИЙТИЙН САНАЛ АВАХ ПРАКТИКИЙН СУДАЛГАА

December 15, 2014

Төлөөллийн, зөвлөлдөх /deliberation/, итгэмжлэлийн /delegative/, шууд гэх мэт ардчиллын олон төрөл хэлбэрүүд байх ба улс үндэстнүүд эдгээр ардчиллын төрөл хэлбэрүүдийн зөвхөн аль нэгийг нь сонгон авч идэвхтэй баримтлах бус төрийн тогтолцоо, үйл ажиллагааны үе шат бүрт аль тохирохыг нь хэрэглэх хандлага ажиглагдаж байна. Жишээ нь, хууль тогтоох байгууллага нь төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлэх гол байгууллага болох боловч зарим төрлийн шийдвэр эсхүл хуулийг батлан гаргахаас өмнөх шатанд шууд ардчиллын аргуудыг хэрэглэх тохиолдол элбэг байна. Энэхүү судалгааны явцад зөвлөлдөх ардчиллын хэлбэрүүд болох хэлэлцүүлэг, цахим хэлэлцүүлэг, иргэдтэйгээ зөвлөлдөх талаар тодруулж авч үзнэ. Хууль тогтоох байгууллага нь гүйцэтгэх засаглалын байгууллагад тодорхой хэм хэмжээ тогтоох эрхээ хуульд заан доош шилжүүлдэг (Delegative power) бол иргэд хуулийн төсөл боловсруулах явцад өөрсдийн эвлэлдэн нэгдсэн төрийн бус байгууллагаараа дамжуулан/ итгэмжлэн өөрсдийн эрхийг хамгаалах буюу саналаа тусгуулдаг итгэмжлэлийн ардчилал (Delegative democracy) нь дээшээ чиглэснээрээ ялгаатай ойлголт юм.

Судалгаанаас харахад нийтийн албаны зардал, татвар өндөр орнуудад төлөөллийн ардчилал илүү хөгжсөн байх бол харин шууд ардчилал хөгжсөн улс орнуудад энэхүү үзүүлэлт бууралттай байдаг байна.