АВЛИГЫН ЭСРЭГ НҮБ-ЫН КОНВЕНЦИЙН II БҮЛГИЙН (УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ) ХЭРЭГЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ СУДЛАХ

Mongolian

pdf (1MB)

Download

АВЛИГЫН ЭСРЭГ НҮБ-ЫН КОНВЕНЦИЙН II БҮЛГИЙН (УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ) ХЭРЭГЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ СУДЛАХ

October 15, 2014

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүний “Авлигатай тэмцэх дэлхийн хамгийн хүчтэй эрх зүйн зэвсэг” хэмээн тодорхойлсон Авлигын эсрэг НҮБ-ын конвенци /Конвенци/- ийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2003 оны 10 дугаар сарын 31-ний 58/4 тоот тогтоолоороо баталсан байдаг. Монгол Улсын Их Хурал конвенцийг 2005 оны 10 дугаар сарын 27-нд соёрхон баталж, Конвенцийг соёрхон баталсан тухай батламж жуух бичгийг 2006 оны 1 дүгээр сарын 11-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулахаар хүргүүлж, улмаар Конвенци нь манай улсын хувьд 2006 оны 2 дугаар сарын 10-наас эхлэн дотоодын хууль, тогтоомжийн нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн.

Энэхүү Конвенци нь авлигаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд чиглэсэн хэм хэмжээг тогтоосон 8 бүлэг, 71 зүйлтэй олон улсын томоохон баримт бичиг бөгөөд өнөөдрийн байдлаар 170 улс нэгдэн ороод байна. НҮБ-аас Конвенцийн хэрэгжилтийг хянах механизмыг боловсронгуй болгох арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлдэг бөгөөд үүний нэг тод жишээ нь гишүүн улс орнууд Конвенцийн хэрэгжилтийн талаарх өөрийн үнэлгээг хийх явдал байдаг.