Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийн V бүлэг (хөрөнгө буцаан олгох)-ийн хэрэгжилтийн нөхцөл байдлын үнэлгээ

Mongolian

pdf (1MB)

Download

Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийн V бүлэг (хөрөнгө буцаан олгох)-ийн хэрэгжилтийн нөхцөл байдлын үнэлгээ

June 24, 2014

Авлига нь нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд аюул занал учруулах, улмаар ардчиллын тогтолцоо, ёс зүйн үнэт зүйлс, шударга ёсыг доройтуулах, тогтвортой хөгжил, хуульд захирагдах ёсонд хохирол учруулахуйц гэмт үзэгдэл болохыг дэлхийн улс орнууд онцолж байна. Авлигын эсрэг НҮБ-ын Конвенц (АЭК)нь авлигатай тэмцэх олон улсын анхны баримт бичиг болно. Зарим тохиолдолд Mérida Convention буюу АЭК-ийг хэлэлцсэн анхны хуралалдаан болсон Мексик улсын хотын нэрээр нэрлэдэг.

АЭК-ийг хууль бусаар олсон мөнгийг угааж, авлигын эх үүсвэртэй нуун дарагдуулсан хөрөнгийг буцаах процессыг өөрийн үндсэн зарчимд тооцож хуульчилж өгсөн цорын ганц конвенц гэж судлаач, мэргэжилтнүүд олонтаа тэмдэглэсэн байдаг.

НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 2003 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн АЭК-ийг соёрхон батлах тухай58/4 тоот тогтоол гарч,улмаар 2005 оны 12 дугаар сарын 14-ны өдөр хүчин төгөлдөр болсон байна.

Эдүгээ энэхүү конвенц 170 оролцогч улстай.