UNRedd+Mongolia Brochure

Mon

pdf (1MB)

Download

UNRedd+Mongolia Brochure

January 16, 2014

REDD+ ГЭЖ ЮУ ВЭ?

Дэлхийн бүхий л улс орнууд агаар мандал дахь хүлэмжийн хийн хэмжээг бууруулахын тулд тодорхой үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх хэрэгтэй гэдэг дээр санал нэгтэй байдаг. Зарим улс орнуудад авто тээврийн хэрэгсэл болон үйлдвэрлэлийн нөлөөгөөр ялгарч буй нүүрсхүчлийн давхар ислийн хэмжээг бууруулах оролдлогуудыг хийсээр байна.


Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах олон улсын санаачлагын нэг хэсэг нь НҮБ-ын УАӨСК-д нэгдэн орсон улс орнууд REDD+ механизмаар дамжуулан хүлэмжийн хийг бууруулах, нүүрстөрөгчийг шингээх, хадгалахын тулд бодлогын удирдамж, бодит урамшууллаар дамжуулан ойн салбарт үйл ажиллагаа эрхлэн явуулахад нь хөгжиж буй орнуудад дэмжлэг үзүүлэх явдал юм. REDD+ хөтөлбөр нь хөгжиж буй орнуудад дэлхийн дулаарлын сөрөг нөлөөллийг бууруулах, ойн нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэх үүднээс Конвенцийн Талуудыг урамшуулах зорилготой.Монгол улс НҮБ-ын УАӨСК-д 1992 онд нэгдэн орсон анхны улсуудын нэг билээ.

2005 онд НҮБ-ын УАӨСК-ийн Талуудын 11-р бага хурлаас дэлхий дахины хүлэмжийн хийг бууруулахад REDD+ шийдвэрлэх үүрэгтэйг хүлээн зөвшөөрсөн байдаг. REDD+ нь хөгжиж буй орнуудыг ойн хомсдол, доройтлын түвшинг бууруулж, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлсэн хэмжээгээр нь урамшуулал олгох олон улсын шинэ механизм юм. REDD+-ийн хүрээнд конвенцийн нэгдүгээр хавсралтад жагсаагдсан хөгжингүй орнууд энэхүү үйл
ажиллагааг урамшуулахаар заасан байдаг.

2010 оны 10-р сард Канкунд REDD+ хөтөлбөрийг НҮБ- ын УАӨСК-ийн Талуудын 16-р Бага хуралд албан ёсоор танилцуулж “Хөгжиж буй орнуудад ойн хомсдол, доройтлоос үүдэн нэмэгдэх хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахтай холбоотой асуудлаар бодлогын удирдамж, бодит урамшуулал, ойн тогтвортой менежментийн зарчмыг нэвтрүүлэх, ойн нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэх” шийдвэрийг баталсан.

НҮБ-ын УАӨСК-ийн Талуудын 16-р Бага Хурлын шийдвэрийн 70-р догол мөрөнд: “Хөгжиж буй орнууд, тэдгээрийн чадамж, улс үндэстний нөхцөл байдалд нийцүүлэн ойн салбар дахь уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах ажилд хувь нэмрээ оруулах” үндсэн 5 үйл ажиллагааг тодорхойлсон байдаг.

2008 оноос НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ), Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага (ХХААБ), Байгаль Орчны Хөтөлбөр (НҮББОХ)-ийн хамтарсан UN-REDD хөтөлбөр хөгжиж буй орнуудыг REDD+-д бэлтгэхэд нь туслахаар хэрэгжиж эхлээд байна. НҮБ-ын УАӨСК-ийн Талуудын 16-р Бага хурлаас REDD+ хөтөлбөрийг хөгжиж буй орнууд хэрэгжүүлэх явцдаа суралцах зарчмыг ашиглаж, 3 үе шаттайгаар, тус бүрт нь авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааг тодорхойлсон байдаг. Үүнд:

1-Р ҮЕ ШАТ: “Үндэсний стратеги, эсвэл үйл ажиллагааны төлөвлөгөө, бодлого, арга хэмжээ, чадамжийг бий болгох”. Энэ нь чадавхи бэхжүүлэх, хөгжүүлэх, мэдээлэл сурталчилгааг өргөжүүлэх, хэрэгжүүлэх төлөвлөгөө, мөн түүнчлэн техникийн чадавхийг системтэй хэрэгжүүлж хөгжүүлэхэд шаардагдах алхмуудыг тодорхойлсон бичиг баримтыг бэлтгэхэд гол анхаарлаа хандуулна.

2-Р ҮЕ ШАТ: “Цаашид чадавхи бэхжүүлэх, технологи боловсруулах, дамжуулах, үр дүнд суурилсан үйл ажиллагаа бүхий үйл ажиллагааны төлөвлөгөө, үндэсний бодлого, арга хэмжээ, үндэсний стратегийг хэрэгжүүлэх”. Энэ нь арга зүй, тогтолцоог тодорхойлох үйл ажиллагааны үр дүнг ашиглаж, үндэсний REDD+ хөтөлбөрийн бодлого, арга хэмжээ, үндэсний стратеги боловсруулж, туршилтыг боловсронгуй болгох үе шат юм.

3-Р ҮЕ ШАТ: “REDD+ хөтөлбөрийн бүх үйл ажиллагааг бүхэлд нь үр дүнд суурилсан Хэмжих, Тайлагнах, Баталгаажуулах зарчмын дагуу үнэлэх”. Үндэсний REDD+ хөтөлбөрийн бодлого, арга хэмжээг улс орон даяар хэрэгжүүлнэ.

Document Type
Regions and Countries
Topics