Байгалийн олон янз байдлын хамгаалал, ОНТХГН - Нөхөрлөлөлүүдийн тухайлсан зүйл амьтдын мониторинг судалгааны ойлголтууд

Mongolian

pdf (1MB)

Download

Байгалийн олон янз байдлын хамгаалал, ОНТХГН - Нөхөрлөлөлүүдийн тухайлсан зүйл амьтдын мониторинг судалгааны ойлголтууд

November 11, 2016

Тусгай хамгаалалттай газрын  хилийн  гадна орших биологийн төрөл зүйл нь асар богино хугацаанд өсөн нэмэгдэж буй уур амьсгал болон нийгэм-эдийн засгийн өөрчлөлт, тогтвортой бус ургамлын гарц зэрэг дарамт бэрхшээлтэй тулгарсаар байна. Тиймээс улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хилээс гадагш оршин амьдрах эдгээр чухал биологийн төрөл зүйлийг цогцоор нь хамгаалах, хамгаалалтын уян хатан дэглэмийг хэрэгжүүлэх, хамгаалалтад орон нутгийн засаг захиргаа, нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, холбогдох эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлага урган гарч байна. Эдгээр газар нутагт тухайн байгалийн нөөцөд түшиглэн амьдарч, үйл ажиллагаа явуулж буй байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлүүдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж, тэдгээрийн байгаль хамгаалахад оруулж буй хувь нэмэр, үүрэг, хариуцлага улам өссөөр байгаа билээ. 

Энэхүү гарын авлага нь биологийн олон янз байдлын талаарх өргөн цар хүрээтэй мэдээллийг агуулахын сацуу төслөөс 2015 онд гүйцэтгэсэн “Одоогийн тусгай хамгаалалттай газар нутгууд хоорондын уялдаа холбоог бий болгох замаар төлөөлөл нь бүрэн хамрагдаагүй экологийн бүс нутаг болох цагаан зээр, аргаль хонь, цэн тогоруу, ойн туруутан амьтны нүүдлийн болон тархац нутгийг тодорхойлох” сэдэвт судалгааны үр дүнд түшиглэсэн бөгөөд идэвхтэн байгаль хамгаалагчид, байгаль орчны хяналтын улсын байцаагч та бүхний өдөр тутмын мониторингийн ажилдаа ашиглаж төрөлх нутгийнхаа унаган байгалийг хамгаалахад тус нэмэрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.