"ГУЛЗАТ" Орон Нутгийн Хамгаалалттай Газар

Mongolian

pdf (1MB)

Download

"ГУЛЗАТ" Орон Нутгийн Хамгаалалттай Газар

September 12, 2018

Увс аймгийн Бөхмөрөн, Сагил сумын нутаг улсын хил орчмын 126,772 га газрыг ховор болон агнуурын амьтдын нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нутгийн иргэдэд түшиглэсэн агнуурын менежментийг хөгжүүлэх зорилгоор Увс аймгийн ИТХ-ын 2008 оны  3 дугаар сарын 21-ны өдрийн 36-р тогтоолоор анх орон нутгийн хамгаалалтанд авч Гулзат нэрээр нэрлэсэн юм. 

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар 2003 оноос эхлэн хил орчмын ховор амьтад, тэр дундаа аргаль хонь (Ovis ammon)-ийг хамгаалах зорилгоор Гулзат орчмын газар нутагт судалгааны ажил хийж ирсэн. Улмаар энэ нутагт нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийн загварыг бий болгох зорилгоор 2006 оноос 6 жилийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм. 

Даян дэлхийн байгаль орчны сан, НҮБХХ-ийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран “Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ” төслийг 2013-2018 онд хэрэгжүүлэв.