Today and future of genetic resources in Mongolia

Mongolian

pdf (1MB)

Download

Today and future of genetic resources in Mongolia

December 20, 2017

Монгол Улсын Их Хурал “Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын конвенцийг 1993 онд соёрхон баталсан. Тус конвенцийн суурь зарчмын хүрээнд генетик нөөцтэй холбоотой хоёр чухал олон улсын протокол, гэрээнд Монгол улс өнөөгийн байдлаар нэгдээд байна.

Тухайлбал, УИХ-аас “Биологийн олон янз байдлын тухай конвенцийн генетик нөөц болон генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашигласнаас үүдэх үр шим, ашгийг тэгш шударгаар хуваах, хүртээх тухай Нагояагийн протокол”-ыг 2012 онд cоёрхон баталсан бол “НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээ”-г cоёрхон батлах тухай хуулийг 2018 онд батлаад байна.

Ийнхүү Монгол улс генетик нөөцтэй холбоотой олон улсын дээрх хоёр чухал эрх зүйн актад нэгдэн орсноор энэ чиглэлд дэлхийн бусад улс оронтой хамтран ажиллах, өөрийн орны биологийн олон янз байдлын генетик нөөцийг зохистой ашиглах, түүнээс үүдэн гарах үр ашгийг шударга, эрх тэгш хүртээх олон улсын нийтлэг зарчим, хэм хэмжээг даган мөрдөх, хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа юм.