Valuation of Contribution of Ecosystem Services of the Khangain Nuruu to Sectoral Economic Development

Mongolian

pdf (1MB)

Download

Valuation of Contribution of Ecosystem Services of the Khangain Nuruu to Sectoral Economic Development

August 26, 2015

Энэхүү судалгааны ажлын зорилго нь Хангайн нурууны байгалийн цогцолборт газар (ХНБЦГ) - ын экoсистемийн үйлчилгээний эдийн засгийн салбаруудын хөгжилд оруулж буй хувь нэмэр буюу үнэ цэнэ, цаашдын хандлагыг Бизнес Байгаараа Байх (БББ), Байгалийн Капиталд Хөрөнгө Оруулах (БКХО) гэсэн хоёр хувилбараар тодорхойлоход оршино.

Тус судалгааг гүйцэтгэснээр санхүүжилтийг нэмэгдүүлэх замаар экoсистемийг хамгаалах, нөхөн сэргээх, ил тод хамтын ажиллагааг сайжруулах нь ямар үр дүнд хүргэж болохыг харуулах бөгөөд, ингэснээр тусгай хамгаалалттай газар нутаг (ТХГН) - ийн удирдлага, зохион байгуулалт, ажиллах хүчний чадавхийг дээшлүүлэхэд, тоног төхөөрөмж, хүн хүчний дутагдлыг бууруулахад шаардлагатай санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх улс төрийн шийдвэрт нөлөөлөхүйц, шинжлэх ухааны үндэслэлтэй тоо баримтаар хангагдах болно.  

ХНБЦГ нь Сэлэнгэ, Хэнтий, Төв гэсэн 3 аймгийн 11 сумтай давхцан орших бөгөөд эдгээр сумдын эдийн засгийн 6 салбар (мал аж ахуй, газар тариалан, мод бэлтгэл, аялал жуулчлал, уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл) - ын түвшинд ХНБЦГ - ын экoсистемийн үйлчилгээний үнэ цэнийг судаллаа. Түүнээс гадна ундны ус, шинэсэн ойн нүүрстөрөгч шингээлтийн үнэ цэнийг тооцов.