Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 23, 24 дүгээр зүйлийн хэрэгжилт

Mongolian

pdf (1MB)

Download

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 23, 24 дүгээр зүйлийн хэрэгжилт

November 11, 2014

Ардчилсан төр засаг нь ардчилсан нийгмийн эрхэм үнэт зүйлс болох эрх чөлөө, тэгш эрхийг иргэддээ олгохыг гол тулгуур механизм болгодог. Энэхүү механизмын хөдөлгөгч хүчний салшгүй нэг хэсэг бол төрийн байгууллагын нээлттэй ил тод байдал юм.

“Мэдээллийн эрх чөлөө нь хүний язгуур эрх бөгөөд ... НҮБ-аас тунхагласан бусад эрх, эрх чөлөөг хэмжих үндсэн хэмжүүр мөн” хэмээн 1948 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн анхдугаар чуулга уулзалтын 59 дүгээр тогтоолд тунхаглажээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 17 дахь хэсэгт төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэйг тунхагласан. Мөн Монгол Улс нь 1961 онд НҮБ-ын гишүүн орон болж, Хүний Эрхийн Түгээмэл тунхаглалыг хүлээн зөвшөөрч, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактад 1974 онд нэгдэн орсон. Эдгээр бичиг баримтын 19 дүгээр зүйлд “төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг хил хязгаарыг үл харгалзан амаар, бичгээр буюу хэвлэлээр, эсхүл уран сайхны хэлбэрээр, түүнчлэн өөрийн сонгосон бусад аргаар чөлөөтэй эрж хайх, хүлээн авах, түгээх эрхтэй” гэж мэдээллийн эрх чөлөөг баталгаажуулснаараа дээрх эрхийг хангах үүргийг олон улсын өмнө хүлээсэн билээ.

Судалгааны зорилго нь “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”-ийн 23, 24 дүгээр зүйлийн хэрэгжилтийн байдлыг тандан судалж, иргэн хуулийн этгээд төрийн байгууллагаас мэдээлэл авч байгаа зураглал гарган, цаашид мэдээлэл өгөхтэй холбоотой бүтэц, зохион байгуулалт, арга, хэлбэрийг сайжруулах талаар зөвлөмж боловсруулахад оршино.