“ХАВТГАР” Орон Нутгийн Хамгаалалттай Газар

Mongolian

pdf (1MB)

Download

“ХАВТГАР” Орон Нутгийн Хамгаалалттай Газар

September 3, 2018

Байгалийн нөөцийг тогтвортой ашиглах, зэрлэг ан амьтны өсөж үржих таатай орчныг бүрдүүлснээр ан агнуурын менежмент, аялал жуулчлал хөгжүүлэх замаар сумын нийгэм, эдийн засаг, нутгийн иргэдийн амьжиргаанд бодитой хувь нэмэр оруулах зорилгоор Хан Хэнтийн дархан цаазат газрын хил залгаа, Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг “Хавтгар” орчмын 104,936 га газрыг сумын ИТХ-ын 2003 оны 2-р сарын 12-ны өдрийн 03 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авсан.

Батширээт сумын ИТХ-ын 2017 оны 10-р сард гаргасан тогтоолоор Хавтгарын хилийн цэсийг шинэчлэн тогтоож хуш болон нарсан ойн нөөц газрыг нэмэгдүүлэх, нөхөн сэргээх зорилгоор орон нутгийн хамгаалалтад байх хугацааг 20 жилээр сунгасан.