#ИДЭВХЭЖСЭН 2030 : Нийслэлийн залуучуудын хөгжлийн төлөөх хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хамтрагч талууд хэлэлцэв

September 25, 2020

2020 оны 9-р сарын 24, Улаанбаатар: НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-ийн “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх“ төслийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар (НЗДТГ), Нийслэлийн Шинжлэх ухаан, Үйлдвэрлэл, Инновацын газар (НШУҮИГ)-тай хамтран “#ИДЭВХЭЖСЭН2030: ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ-ХАМТЫН АЖИЛЛАГАА” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт төр болон хувийн хэвшил, иргэний нийгэм, олон улсын байгууллагууд, болон хэвлэл мэдээллийн салбаруудын гол төлөөллүүд оролцсон бөгөөд “Инновацын дэд төв”-үүд, тухайлбал Баянхошуу, Сэлбэ төвүүдийн үйл ажиллагааг хэрхэн бэхжүүлэх талаар хэлэлцлээ.

Оролцогчид нийслэлийн Тогтвортой хөгжлийн зорилгод (ТХЗ) хувь нэмэр оруулах чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдлэг, туршлагаа солилцсон бөгөөд залуучуудыг хөгжүүлэх, чадавхжуулахад цаашид хэрхэн хамтарч ажиллах, нэгдсэн платформ үүсгэх боломж, гарцуудыг тодорхойлж шинэлэг санал, шийдлүүдийг солилцов.

НҮБХХ-ийн хувьд #Идэвхэжсэн2030-ын хүрээнд 2019 оноос хойш НЗДТГ болон НШУҮИГ-тай хамтран залуучуудын энтрепрайзинг ур чадварыг дэмжих #Hub Lab болж нээгдсэн Идэвхжүүлэх дэд төвүүдийг түшиглэн хамтран ажиллаж ирсэн. Эдгээр төвд энтерпрайзинг суралцах арга зүй, загварчлах сэтгэлгээ, зан үйлийг судлах замаар залуучуудын бизнес эрхлэх сэтгэлгээ, инновацийн экосистемийг хөгжүүлэх үйл ажиллагаа явагдаж ТХЗ-ыг эрчимжүүлэхэд хувь нэмэр оруулж байна.

НҮБХХ-ийн Ази, Номхон далайн Бүсийн түвшинд Идэвхэжсэн2030 санаачилгын хүрээнд байгуулагдсан Youth Co:Lab төслийн хурдасгуур хөтөлбөр 25 гаруй улс оронд хэрэгждэг бөгөөд хэлэлцүүлгийн үеэр бүсийн залуучуудын хөтөлбөрийн мэдээлэл, туршлага, сургамжийг онлайнаар танилцуулав. НҮБХХ 2020 оноос Идэвхэжсэн2030 үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлд Орхон болон Завхан аймагтай хамтран ажиллах болно

НҮБХХ-ийн тухай

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг.

Дэлгэрэнгүйг mn.undp.org эсвэл @UNDP хаягаар авна уу.

Нэмэлт мэдээллийг:

Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжллэг үзүүлэх төсөл jargalsaikhan.purevdorj@undp.org, Утас: 99135393