#ИДЭВХЭЖСЭН2030: Нийслэлийн залуучууд энтерпрайзинг мэдлэг, ур чадвараа сайжруулж байна

October 30, 2020

- "#Идэвхэжсэн2030: Энтерпрайзинг эрэл – Зорилгоо тодорхойлж хэрэгжүүл” арга хэмжээ

Улаанбаатар - 2020 оны 10-р сарын 30: НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ), Нийслэлийн Засаг даргын Тамгын газар (НЗДТГ) хамтран "#Идэвхэжсэн2030: Энтерпрайзинг эрэл – Зорилгоо тодорхойлж хэрэгжүүл” арга хэмжээг зохион байгуулж байна. Залуучуудад ажил хөдөлмөр эрхлэх боломж, карьераа дээшлүүлэх, бизнес санаагаа бодитой болгоход хэрэгтэй энтерпрайзинг мэдлэг, ур чадварыг олж авахад идэвхжүүлэх, дэмжлэг үзүүлэх зорилготой сэдэвчилсэн сургалт, лекц болон томоохон хувийн хэвшлүүд ажлын байрны мэдээлэл олгох хоёр өдрийн цогц өдөрлөг бүхий энэ арга хэмжээнд Нийслэлийн алслагдсан дүүрэг, хороодын 100 гаруй залуус оролцож байна. 

#Идэвхэжсэн2030 санаачилга энтерпрайзинг буюу санаа, бодлоо ажил хэрэг болгох, эерэг хандлага, ажил хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай ур чадваруудыг хөгжүүлэх, инновацлаг, хандлагад суурилсан үйл ажиллагаа болон сургалтыг явуулах замаар залуучуудыг чадавхижуулах, Тогтвортой хөгжлийн зорилгуудын (ТХЗ) хэрэгжилтэд хувь нэмэр оруулах зорилготой. Залуучуудын эдийн засгийн чадавхийг дэмжих НҮБХХ-ийн Ази, Номхон далайн бүсийн түвшинд байгуулагдсан энэ хөтөлбөрт Монгол Улс нэгдсэн бөгөөд дэлхийн 25 гаруй оронд хэрэгждэг.

Тус хөтөлбөрийн хүрээнд НҮБХХ, НЗДТГ-тай хамтран Улаанбаатар #HUB инновацын төв болон Баянхошуу, Сэлбэ дэх  #HUB инновацын дэд төвүүдэд түшиглэн улам бэхжүүлэх талаар ажиллаж байна. Энэ хүрээнд залуучуудын энтрепрайзинг чадвар, загварчлах сэтгэлгээ, зан үйлийг судлах замаар нийгэмд ээлтэй бизнес эрхлэх сэтгэлгээ, инновацын экосистемийг хөгжүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үйл ажиллагаагаа аймаг, орон нутагт цаашид өргөжүүлэхээр ажиллаж байна

НҮБХХ-ийн Орлогч Суурин Төлөөлөгч Нашида Саттар нээлтийн үгэндээ “Монгол Улсын нийт хүн амын 30 гаруй хувийг 15-34 насны залуучууд эзэлж байгаа нь улсынхаа ирээдүйн хөгжилд асар том хувь нэмэр оруулах боломжтой байгааг илтгэж байна. КОВИД 19 цар тахлын халдварын улмаас Тогтвортой хөгжлийн зорилгууд хэрэгжих явц удаашрах цаашлаад одоог хүртэл гаргасан ололт, амжилтуудыг багасгах болзошгүй эрсдэл тулгарч байна. Эдгээр сорилт, бэрхшээлүүдийн шийдлийг боловсруулахад та бүхний үүрэг оролцоо маш чухал. Тиймээс бид өнөөдөр та бүхэнд Монгол Улсын цаашдын хөгжлийн чиглэлийг тодорхойлоход шаардлагатай мэдлэг, мэдээлэл, арга барил, болон нөөц боломжийг өгөхөөр ажиллаж байна” гэв.

Мөн түүнчлэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар (НШУҮИГ),  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, хувийн хэвшлийн болон иргэний нийгмийн байгууллагууд, сайн дурынханд залуучуудын хөгжлийн төлөө түншлэл, хамтын ажиллагаанд амжилт хүсч, талархал илэрхийллээ.

***

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг.

Дэлгэрэнгүйг mn.undp.org эсвэл @UNDP хаягаар авна уу.

Нэмэлт мэдээллийг:

П. Жаргалсайхан

Мэдээлэл, харилцаа хариуцсан ажилтан

НҮБХХ-ийн Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх төсөл

Холбогдох утас: 99135393

Jargalsaikhan.purevdorj@undp.org