Ази, Номхон далайн бүсийн залуучуудын энтерпрайзинг ур чадварыг хөгжүүлэх хөдөлгөөн Монголд хүрээгээ тэллээ

December 23, 2020

--- Image caption ---

Ази, Номхон далайн бүсийн залуучуудын энтерпрайзинг ур чадварыг хөгжүүлэх хөдөлгөөн Монголд хүрээгээ тэллээ

Улаанбаатар хот - 2020 оны 12-р сарын 23:  Хүн амын гуравны нэгийг нь 15-34 насныхан эзэлдэг Монгол Улсын хувьд Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх явцыг хурдасгах, хөгжлийн сорилтуудыг даван туулахад залуучуудын энтерпрайзинг ур чадварыг дэмжих нь нэн чухал. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ), НҮБХХ-ийн Бангкок дахь Бүсийн төв, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газартай хамтран хоёр өдөр үргэлжлэх “Монгол Энтерпрайзинг Эрэл” онлайн арга хэмжээг зохион байгуулж байна.

Залуучуудын манлайлал, нийгмийн инновац, энтерпренершип санаачилгыг дэмжих, мэдлэг мэдээлэл түгээх зорилготой энэхүү үйл ажиллагаа нь Ази, Номхон далайн бүсийн тогтвортой хөгжлийн хэрэгжилтийг дэмжих, залуучуудын эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх #Идэвхэжсэн2030 платформ, НҮБХХ ба Сити Сангийн дэмжлэгтэй Ази, Номхон далайн бүсийн хамгийн том залуучуудын нийгмийн энтерпрайзинг хөдөлгөөн болох Youth Co: Lab-ийн хүрээнд болж байгаагаараа онцлогтой.

Арга хэмжээний үеэр Монголын залуучууд тогтвортой хөгжлийн зорилго, бүсийн түвшинд хэрэгжиж буй инновац үйл ажиллагаа, энтерпрайзинг хөтөлбөр, боломж, арга хэрэгслийн талаар мэдээлэл авч, дэлхийн болон орон нутагтаа амжилт гаргасан шилдэг залуу манлайлагчид, гарааны бизнесийг үүсгэн байгуулагчидаас урам зориг авах түүх, сургамж, туршлага авах болно.

Мэдлэг, чадавхыг нэмэгдүүлэх боломжийг олгож буй энэхүү арга хэмжээнд Монгол орны өнцөг булан бүрээс нийгмийн энтерпренер, гарааны бизнес эрхлэгчид, залуучуудын хөгжлийг дэмжигч, санаачлагчид, хувийн хэвшлийн байгууллагууд, #HUB инновацын төвүүд, тогтвортой хөгжлийн чиглүүлэгчид, оюутнууд, сайн дурынхан, болон аймаг орон нутгийн залуучууд зэрэг олон зуун оролцогч онлайн арга хэмжээнд холбогдож байна.

Хөтөлбөрийн хүрээнд бүсийн чиглүүлэгч, зочин илтгэгчдийн илтгэл, хэлэлцүүлэгт ирээдүйн бизнесийн чиг хандлага, санаа бодлоо ажил хэрэг болгох, бизнес эрхлэх энтерпрайзинг сэтгэлгээг тэлэх, ур чадварыг хөгжүүлэх, асуудал шийдвэрлэх, энтерпренер хүний хувийн брэнд арга хэрэгсэл зэрэг сэдэв хамрах бөгөөд оролцогчид КОВИД-19 цар тахлын үеийн болон дараах үеийн сорилт, бэрхшээлийг даван туулах стратеги, шийдлүүдтэй танилцана.

НҮБХХ-ийн Орлогч Суурин төлөөлөгч Нашида Саттар  залуучуудыг бизнес эрхлэх ур чадвараа хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргаж байгааг сайшаагаад "#Activated2030 төслийн хүрээнд бид та бүхнийг орлоготой байх, идэвхтэй иргэн байх, энтрепренер байх гэсэн гурван үндсэн чиглэлээр чадавхижуулахад анхаарах бөгөөд эдгээр нь 2020 оноос хойш та бүхний ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэх болно" хэмээн онцоллоо.

Түүнчлэн вэбинарын үеэр Zoom, Mentimeter зэрэг хамгийн сүүлийн үеийн цахим платформуудыг ашиглан оролцогчдын мэдлэг, мэдлэгийг дээшлүүлэх асуулт хариултын тэмцээнийг зохион байгуулав. Энэхүү арга хэмжээ нь шинэ гарааны бизнесийн санаачилгуудыг дэмжих, орон нутгийн #HUB инновацын төвүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлж  #Идэвхжсэн2030 төслийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулна.

***

 

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг.

Дэлгэрэнгүйг mn.undp.org эсвэл @UNDP хаягаар авна уу.

***

Youth Co: Лаб энтерпрайзинг хөдөлгөөн нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Сити сантай хамтран 2017 онд үүссэн бөгөөд Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудад залуучуудыг чадавхижуулах, хөрөнгө оруулалт хийх нэгдсэн хөтөлбөрийг бий болгохыг зорьж байгаа бөгөөд  манлайлал, нийгмийн инновац, энтерпрайзинг бизнес эрхлэлтээр дамжуулан Тогтвортой Хөгжлийн Зорилтуудын хэрэгжилтийг хурдасгахад хувь нэмэр оруулах зорилготой.

***

#Идэвхэжсэн2030 санаачилга энтерпрайзинг буюу санаа, бодлоо ажил хэрэг болгох, эерэг хандлага, ажил хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай ур чадваруудыг хөгжүүлэх, инновацлаг, хандлагад суурилсан үйл ажиллагаа болон сургалтыг явуулах замаар залуучуудыг чадавхижуулах, Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтэд хувь нэмэр оруулах зорилготой. Залуучуудын эдийн засгийн чадавхыг дэмжих НҮБХХ-ийн Ази, Номхон далайн бүсийн түвшинд байгуулагдсан энэ хөтөлбөрт Монгол Улс нэгдсэн бөгөөд дэлхийн 25 гаруй оронд хэрэгждэг.

Нэмэлт мэдээллийг:

Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх төсөл Мэдээлэл харилцааны ажилтан П. Жаргалсайхан jargalsaikhan.purevdorj@undp.org, Утас: 99135393