Улаанбаатар, 2020 оны 12 дүгээр сарын 7: Ковид-19 цар тахал дэлхий дахинд төдийгүй Монгол Улсад урьдчилан харж, таамаглашгүй олон сорилтуудыг бий болгосон. Үүнээс үүдэн хөгжлийн шийдлийн тухай уламжлалт болон анхдагч арга барилууд яаралтай шинэчлэгдэх шаардлагатай болж байна. Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ)-ийн зүгээс Зөвлөх хорооны хоёрдугаар уулзалтыг дотоодын болон олон улсын оюуны манлайлагчидтай цахимаар хийж Монгол Улс дахь цар тахлын үр нөлөөг системийн аргачлалаар дамжуулан хэрхэн яаж шийдвэрлэх боломжтой тухай хэлэлцэж байна

Тогтвортой Хөгжлийн Зорилгууд (ТХЗ)-д цар тахын үзүүлэх үр нөлөөний тухай НҮБХХ-өөс эрхлэн гаргасан шинэхэн судалгааны дүнд дэлхий даяар нийт 207 сая хүн цар тахлаас үүдэн ядууралд өртөх эрсдэлтэй байна. Гэхдээ ТХЗ-уудад оруулах хөрөнгө оруулалтаа засаглал, нийгмийн хамгаалал, ногоон эдийн засаг болон дижиталчлал чиглэлд илүү нэмэгдүүлж чадвал 2030 он гэхэд хамгийн эмзэг болон үймээн самуун бүхий улсуудын 146 сая иргэнийг нэн ядуурлаас хамгаалж чадахаар байна.

Дэлхий дахинд төдийгүй Монгол Улсад цар тахлын учруулж буй нийгэм-эдийн засгийн сөрөг үр нөлөөнөөс үүдэн НҮБХХ 2020 оны эхэн үеэс шийдэл боловсруулагчаас шийдлийг хамтран хэрэгжүүлэгч болохоор илүү идэвхитэйгээр системийн аргачлалыг хөгжүүлэн ажиллаж байна. Цар тахлын сөрөг үр дагаврууд нь Монгол Улсын сайн сайхан, хэнийг ч орхихгүй ирээдүйг бий болгоход өнөөгийн системийн дутагдалтай, эмзэг байдлуудыг илчилсэн юм.

Зөвлөх хороо нь өнөөдөр Монгол Улсын өмнө тулгараад буй сорилтуудыг өөр, илүү шинэлэг логик болон аргачлалаар шийдвэрлэхийн чухлыг агуулсан системийн хувьслын боломжит шийдлүүдийн тухай хэлэлцэж байна. НҮБХХ уур амьсгалын өөрчлөлт, Ковид-19 цар тахал, болон өсөн нэмэгдэж буй нийгмийн тэгш бус байдал зэрэг илүү олон төрөл зүйл болон өргөн цар хүрээг хамарсан сорилтуудыг шийдвэрлэхэд илүү идэвхитэй, санаачлагатайгаар системийн хувьслыг ашиглан ажиллаж байна.

“Цар тахлын дараах ирээдүй одоог хүртэл тодорхой бус байна. Гэхдээ бидний зүгээс Монгол Улсын хувьд санал болгох гарц болон шийдлүүд нь ард иргэдийн нэр төртэй амьдрал, дахин тэнцвэржүүлсэн эдийн засаг болон Монголчуудын болон байгаль орчны сорилтод тэсвэртэй байх чадварыг тэтгэх тал руу нь чиглэн ажиллана. Иргэн бүр, эмэгтэй, эрэгтэй, охид залуучууд үр өгөөжийг нь хүртэснээр Монгол Улс илүү сайхан ирээдүйн хөгжлийн замналдаа орж чадна.”

“Монгол улсын хөгжлийн төлөөх хувьслын аянд ороход дэмжлэг үзүүлэхээр ажиллаж буй Зөвлөх хороонд гишүүд, итгэлт түншүүд та бүгдийн оролцоогүйгээр энэхүү зорилгуудад хүрэх боломжгүй. Өнөөдөр энд шинээр илэрч буй сонголтуудыг тодорхойлоход хувь нэмрээ оруулж буй оюуны манлайлагч та бүхэнд талархаж байна” хэмээн НҮБХХ-ийн Суурин Төлөөлөгч Илейн Конкиевич нээлтийн үгэндээ онцоллоо.

Тогтвортой Хөгжлийн Зорилгуудад цар тахын үзүүлэх үр нөлөөний судалгаа: https://bit.ly/39CjBlq

 

НҮБХХ-ийн тухай

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг.

 

Дэлгэрэнгүйг mn.undp.org эсвэл @UNDP хаягаар авна уу.

 

Нэмэлт мэдээллийг:

О. Эрдэнэсүх

Мэдээлэл, харилцаа хариуцсан ажилтан

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн

Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар

Утас: +976 9909 6434 И-мэйл: erdenesukh.otgonbayar@undp.org

UNDP Around the world

You are at UNDP Mongolia 
Go to UNDP Global