Цар тахлын дараах Монгол улсын хөгжлийн чиг хандлага юу байх вэ?

July 21, 2020

Монгол улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь “Цар тахлын дараах Монгол Улсын хөгжлийн чиг хандлага  ямар байх, юу хэвээр үлдэж, юу өөрчлөгдөх вэ, цаашлаад ямар шинэ боломжууд байх вэ” гэдэг асуултын хариултыг эрэлхийлэх аян эхлүүлээд байна.

Сүүлийн 2 сард системийн онолын хүрээнд өөрчлөлтийг тодорхойлох дотоодын мэргэжилтнүүдийг багтаасан цомхон зөвлөлийн багийг бүрдүүлэн цар тахлын үр дагавар болон хариу арга хэмжээг судлан “Стратегийн мэтгэлцээн” баримт бичгийн эхний хувилбарыг боловсруулаад байна.

НҮБХХ энэхүү судалгаанд суурилан цар тахлын дараах Монгол Улсын байдал, тулгарч буй бэрхшээл, боломжийн талаар хэлэлцүүлэг уулзалт зохион байгуулахыг зорьсон юм. Төрөл бүрийн салбарын удирдлага, нөлөө бүхий хүмүүсээс бүрдсэн “Зөвлөх Хороо”-г бүрдүүлсэн. Улсын онцгой комиссоос гаргасан хорио цээрийн дэглэмийн үед мөрдөх журмын дагуу 2020 оны 7 сарын 21-ний өдөр Зөвлөлийн хорооны анхны уулзалт Novotel зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдлаа.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 

Ганболдын Пагмасүрэн

Mission Driven Innovation

UNDP Mongolia 

Утас: 95105095 

Мэйл: Pagmasuren.ganbold@undp.org